Эрхэм таны энэ өдрийн амгаланг эрэн мэндчилж байна

Эрхэм таны энэ өдрийн амгаланг эрэн мэндчилж байна

Эх орныхоо байгалийг ариун дагшнаар нь ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, дэлхий дахинаа үзэсгэлэнт байгаль, бахархам түүх, соёл, олон мянган жилийн турш өвлөгдөн ирсэн байгаль орчинд ээлтэй хэв маяг, зан заншлаа таниулах нэр төртэй үүргийг хүлээсэн байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхныг удирдан, хамтран ажиллах болсондоо баяртай байна.

Энэхүү нэр хүндтэй үүргийг хүлээж байгаа манай салбарынханд стандарт, хууль тогтоомжоо боловсронгуй болгох, иргэдийнхээ Үндсэн хуульд заасан байгаль орчноо хамгаалах журамт үүргээ биелүүлэх орчныг бүрдүүлэх, өдөр тутмын амьдрал болон бизнесийн хэв маягийг ногоон болгох, байгаль, орчныг хамгаалах тогтвортой менежментийг цогцлоох үйлсэд иргэн, аж ахуйн нэгж, хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарыг улс эх орны хөгжилд томоохон хувь нэмэр оруулдаг болгох хариуцлага давхар ногдож байгаа билээ.

Монгол Улсын хувьд НҮБ-ын суурь конвенци болох Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, Биологийн олон янз байдлыг хамгаалах, Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх зэрэг олон улсын 12 гэрээ конвенци, дагалдах 5 протоколд нэгдэн орж, олон улсын болон хоёр талын шинж чанартай эрх зүйн бичиг баримтыг хүлээн зөвшөөрч, хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна.

Цаашид байгаль орчны салбарт үйл ажиллагаа явуулагч бүх талд хариуцлагын менежментийн даатгалын системийг нэвтрүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэн, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог ханган, бүхий л түвшний оролцогч талтай хамтран ажиллах тал дээр түлхүү анхаарч ажиллах болно.

Аялал жуулчлалыг улсын тэргүүлэх салбар болгохын төлөө өрсөлдөх чадвараа дээшлүүлж, шат дараатай ажлуудыг санаачилж нэг жилд Монгол Улсад аялж буй жуулчдын тоог нэг сая, тэднээс олж буй орлогыг нэг тэрбум ам.долларт хүргэх томоохон зорилтыг дэвшүүлээд байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн төлөө мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд болон Засгийн газрын зөв зүйтэй шийдэл, үйл ажиллагааг орчин үеийн техник технологийн шийдэлтэй хослуулан зөв бодлого, шийдвэр гарган ажиллана гэдгээ та бүхэндээ уламжлахад таатай байна.

Дэлхий нийтийн хөгжлөөс хоцролгүй, байгаль орчиндоо ээлтэй хөгжлийн замыг цэцэглүүлэхийг Та бүхнээсээ хүсч, хамтран ажиллахыг уриалж байна.

Удирдлага

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛДААН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ “ЗӨВШИЛЦӨЛ” ТАНХИМД БОЛЛОО (3)

Бат-Өлзий Бат-Эрдэнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛДААН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ “ЗӨВШИЛЦӨЛ” ТАНХИМД БОЛЛОО (4)

Бат-Өлзий Бат-Эрдэнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд