Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

  1. улс орны тогтвортой хөгжилд нийцсэн байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр боловсруулж батлуулах, бодлогын удирдамжаар хангах, түүнийг дэмжсэн эрх зүй, эдийн засаг, нийгмийн сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх, инноваци, цэвэр технологи, ногоон хөгжлийг дэмжих; 
  2. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, байгаль орчны сайн засаглалыг бэхжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцыг төлөвлөх, санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг удирдлага, зохицуулалтаар хангах;
  3. хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх, байгалийн баялгийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг нөхөн сэргээх талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр боловсруулах, байгаль орчны үнэлгээ, аудитын хэрэгжилтийг хангах, газрын кадастрын зураглалыг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;
  4. ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн хомстол, доройтлыг зогсоож, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, нөөцийг зохистой, иж бүрэн ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгох, ойн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;
  5. усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, усны нөөцийг ашиглаж болох боломжит нөөцийн хэмжээнд хэмнэлттэй, үр ашигтай ашиглах нэгдсэн бодлого, салбар дундын зохицуулалтаар хангах, усны сав газрын менежментийн тогтолцоог бэхжүүлж усны талаарх бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;
  6. тусгай хамгаалалттай бүс нутгийн талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг боловсронгуй болгох, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;
  7. аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх, аялал, жуулчлалын талаарх бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;
  8. уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг боловсронгуй болгох, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, олон улсын төсөл, хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, хяналт тавих, удирдлага, зохион байгуулалтаар хангах;
  9. бодлого төлөвлөлт, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх, эрсдэл, үр дүн, үр нөлөөг үнэлж дүгнэлт, зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй байдлыг хангах.

 

Стратеги төлөвлөгөөг дэлгэрэнгүй харах