ӨНГӨРСӨН 7 ХОНОГИЙН ТОЙМ

2023.02.13 ӨНГӨРСӨН 7 ХОНОГИЙН ТОЙМ

 

                                               7 ХОНОГИЙН ТОЙМ /2023.02.06 – 02.12 /

 "АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ХҮҮХЭД, ЗАЛУУСЫН ОРОЛЦОО" СЭДЭВТ ДҮРС БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫГ ЗАРЛАЛАА

Уг уралдааныг нь 2023 оны 03 дугаар сарын 2-3-ны өдөр “Ази, Номхон далайн агаарын бохирдлын эсрэг өндөр хэмжээний уулзалт - UNESCAP"-ын хүрээнд "Green generation" хүүхдийн чуулганд зориулан зохион байгуулж байна.

 2023 ОНД 23 УЛСЫН 100 ЦЭГТ ЗОРЧИГЧ, АЧАА ТЭЭВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛОВ

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн дэргэдэх аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөл, мэргэжлийн холбоод, бизнес эрхлэгчдийн төлөөлөл ЗТХ-ийн Сайд болон холбогдох албан хаагчидтай хамтарсан уулзалт хийлээ. Уулзалтаар 13 улсын 47 цэг рүү томилгоотой байсан бол одоо 23 улсын 100 цэгт зорчигч, ачаа тээвэрлэх боломжтой болсныг онцлов.

“ТҮЙН ГОЛЫН ЖАВАР - 2023” ӨВЛИЙН НААДАМД УРЬЖ БАЙНА                                                                                                                                                                                                                                                                                                                              “Монголд зочлох жил”-ийн хүрээнд Говь хангайн цэнхэр орон Гурван бүсийн нутаг болох Баянхонгор аймагт “Түйн голын жавар-2023” өвлийн наадмыг энэ сарын сарын 11-12-ны өдрүүдэд 7 дахь жилдээ зохион байгуулна.

 ЕВРОПЫН ХОЛБОО, МОНГОЛ УЛС ТОГТВОРТОЙ НОГООН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛЭЭ БЭХЖҮҮЛЭВ                                                                                                                                                                                                                                           Европын холбооноос Монгол Улсын тогтвортой ногоон хөгжлийг дэмжих үйл ажиллагааг тодорхойлох дээд түвшний зөвлөгөөнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ оролцож “Европын Холбооноос 2050 он хүртэл хэрэгжүүлэх “Ногоон гэрээ/ Green Deal”-д тодорхойлогдсон арга хэмжээтэй олон салбар, чиглэлээр нийцэж байгаа бөгөөд цаашид хоёр талын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд томоохон түлхэц боломж гэж харж байгаа”-г онцлов.

 “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ХҮНИЙ ЭРХ: АГААРЫН БОХИРДОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ НОТОЛГОО, ШИЙДЭЛ” ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ГУРАВДУГААР САЛБАР ХУРАЛДААН БОЛЛОО

 АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДСЭН ФОРУМЫГ 2023 ОНЫ 3 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛНА 

Агаарын тээврийн либералчлал хийгдэж, олон орныг визнээс чөлөөлж, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогууд гарч, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьж, Аялал жуулчлалын 52 холбоо нэгдэв.  

 “ӨСВӨРИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ 2023” ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ                                                                                                                                                                                                                                                                Байгаль эх дэлхийдээ хайртай хүүхэд, залууст зориулсан JUNIOR RANGERS буюу “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зохион байгуулахаар ажиллаж байна.Энэ удаагийн хөтөлбөр 2023 оны 03 сарын 05-ны өдрөөс эхэлж Уур амьсгалын өөрчлөлт, Ус, хөрс, агаарын бохирдол, Ховордсон амьтад, Хог хаягдал зэрэг сэдвийг судлахаас гадна салбар салбарын мэргэжилтнүүдээс суралцан, багаар хамтран ажиллах боломж нээгдэх болно.

 СИНГАПУР УЛСТАЙ ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛАХ, НОГООН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА                                                                                                                                                                                БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Сингапур Улсын Үндэсний уур амьсгалын өөрчлөлтийн Нарийн бичгийн дарга нарын газрын Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Бенедикт Чиа, мэргэжилтэн И Жүн Мок нарыг хүлээн авч уулзаж Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулах, санамж бичгийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.

 “МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ 2023 -2025” ХҮРЭЭНД БОАЖЯ БОЛОН САЙДЫН ДЭРГЭДЭХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛТЭЙ ХАМТРАН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДСЭН ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛЛАА                                                           2023 онд нэг сая жуулчин хүлээн авахдаа 1-5 дугаар сард 200.000, 6-9 дүгээр сард 550.000, 10-12 дугаар сард 250.000 жуулчин ирнэ гэсэн тооцоололтой байгаа. Энэ хүрээнд 2023 оны 1 сарын 1-нээс 31-ны хооронд 19319 жуулчин хүлээн авч биелэлт 96,6%-тай байна.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ТАЙ “НЭГ ЗУУН САЯ МОД” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА                                                                                                                                                                   “Оюу толгой” компани зуун сая мод хөтөлбөрийг 60:40 гэсэн харьцаагаар буюу 60 сая мод тарьж ургуулах, 40 сая модтой дүйцэх ойн салбарын хөгжлийг дэмжих, үндэсний чадавхыг нэмэгдүүлэх үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцов.

 БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ ТОГТООГЧ АРДЫН ИХ ХУРЛЫН ДЕПУТАТУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ                                                                                                                                                                                Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар эмхэтгэсэн “Үндсэн хуулийн эх сурвалж” XII боть номыг Ардын Их Хурлын депутат нарт гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.  

 ТУРК УЛСАД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШИГТ НЭРВЭГДСЭН ХҮМҮҮСТ  СЭТГЭЛИЙН ГАРАА СУНГАЖ, ТУСЛАХЫГ УРИАЛЛАА                                                                                                                                                                                            БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНТУ-д болсон аймшигт газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан иргэдийн гэгээн дурсгалд зориулан T.C. Ulanbator Büyükelçiliği / Turkish Embassy in Ulaanbaatar -т очиж "Эмгэнэлийн дэвтэр"-т эмгэнэл илэрхийлэв. Мөн салбарын хэмжээнд БНТУ-д туслах аяныг орон даяар өрнүүлж эхэллээ.

 ЯПОН-МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ФОРУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХААР САНАЛ СОЛИЛЦОВ                                                                                                                                                                                                                                                        Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Япон Улсад хийсэн айлчлалын үеэр 2023 оны 4 дүгээр сард Япон Улсад, 5 дугаар сард Монгол Улсад аялал жуулчлалын форум зохион байгуулахаар төлөвлөсөн. 2023 оны 4 дүгээр сард Япон Улсад зохион байгуулах Байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн форумд Монголын аж ахуйн нэгжүүдийг оролцохыг урилаа. МҮХАҮТ-ын зүгээс гишүүн байгууллагууддаа мэдээлэл түгээж ажиллахаар тохиролцов.

 ОРОН НУТГИЙН МЭДЭЭЛЭЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР                                                                                                                                                                                                                                                         Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн зах зээлийн бүрдэл, мэдээллийг шинэчлэн хөгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийн цахим систем  EJOB” платформыг хэрэглээнд нэвтрүүлэх системийг танилцуулах сургалтад 2 албан хаагч оролцлоо.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЕРӨӨ СУМАНД УЛСЫН ЧАНАРТАЙ ХОЙД БҮСИЙН МӨСӨН СУРЫН ЧУУЛГА ХАРВАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАН ЯВАГДЛАА

Монголын үндэсний сур харвах наадмын нэгэн төрөл мөсний сурын харвааг нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс жаягийг таниулах, уламжлалаа сэргээх, харваачдын ур чадварыг сайжруулах, иргэдийг спортоор хичээллүүлэх зорилгоор Ерөө сумын ЗДТГ, Монголын мөсөн сурын холбоо, Ерөө сумын “Хан буурагчингийн мэргэд" харваачдын холбооноос хамтран зохион байгуулж буй Хойд бүсийн мөсөн сурын чуулга харвааг Ерөө сумын Дааган дэл хэмээх газар амжилттай зохион байгуулав.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Өвөрхангай аймаг “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах” зорилтот жилийн хаалтын үйл ажиллагаа зохион байгуулж, БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ШИЛДЭГ-үүдийг шалгарууллаа.

Өвөрхангай аймгийн ИТХ-аас 2022 оныг “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах” зорилтот жил болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг БОАЖГ-ын дарга Г.Баясгалан тайлагнаж, Шилдэг ногоон байгууламж, тохижилт, цэвэр орчинтой сум, байгууллага, аж ахуйн нэгж, ЕБ-ын сургууль, цэцэрлэг, айл өрхүүдэд шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.

ХӨХ СЭРХИЙН НУРУУНЫ УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Хөх Сэрхийн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаа Чигэртэйн Голын ай савын БЦГ-ын Тугал нуур Ангирлаг хэсэгт амьдардаг малчин иргэдэд сургалт сурталчилгааны ажлыг зохион байгууллаа. Иргэдэд амьтан ургамлын талаар гарын авлага тарааж ТХГН-ийн хууль тогтоомжууд, хог хаягдал болон гол нууруудыг бохирдуулахгүй байгаль орчны хайрлан хамгаалах талаар мэдээлэл өгч  ажиллаа.

ДОРНОД АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд “Өвлийн Алтаргана-2023” наадам 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр анх удаа зохион байгуулагдав. Тус арга хэмжээнд өвлийн гоёмсог хувцас шалгаруулах, морин чарганы тэмцээн, хос морьтон, цасны ёохор зэрэг тэмцээнийг зохион байгууллаа.

МӨНХХАЙРХАНЫ ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТТАЙ ЗАХИРГАА

Мөнххайрханы ТХГНХЗахиргаа орчны бүсийн 4 сум болох Ховд аймгийн Булган, Үенч, Мөнххайрхан, Баян-Өлгий аймгийн Булган зэрэг сумдын ЗДТГ-тай хамтран  бүс нутагт өвсөн тэжээлтэн зэрлэг амьтад болох аргаль хонь, янгир ямаа, халиун бугын байршил нутагт 2023 оны 1 дүгээр сард 75 боодол, борог өвс 300 кг, 120 кг хужир шүү тавьж, биотехникийн арга хэмжээг авч ажилласан.

БУЛГАН АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Каритас Чех Репаблик байгууллагаас Монгол Улсын дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэгч БЖДҮ-ийн төлөөллийг Европын дэвшилтэт технологийн үйлдвэрүүдтэй танилцуулан, ажлын байран дээрх сургалтад хамруулах туршлага судлах аяллыг 2023 оны 2 сарын 04-25-ны хооронд зохион байгуулж байна.

ХАР НУУР ХОВД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Ховд, Баян-Өлгий аймгийг дулаанаар хангагч Ховд дулааны станц ХХК, Бадамлах дөл ХХК, Эрчим Баян-Өлгий ХХКомпаниудын ус ашиглалтад хяналт тавьж хоногийн хэрэглээг тооцон ус ашиглуулах болон хаягдал усны дүгнэлт тус тус гаргаж Ховд аймгийн төсөвт ус ашигласны 6,6 сая, ус бохирдуулсны 2,3сая, Баян-Өлгий аймгийн төсөвт 1,6сая төгрөг  төвлөрүүлэх эрх зүйн орчин бүрдүүллээ.

ОРХОНЫ ХӨНДИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ЗАХИРГАА

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГААС ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ЗАГАС БАРЬСАН ЗӨРЧЛИЙГ БАТ-ӨЛЗИЙ СУМЫН ЭКОЛОГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН, ОРХОНЫ ХӨНДИЙН БЦГХЗ-НЫ БАЙЦААГЧ НАР ИЛРҮҮЛЛЭЭ       Бат-Өлзий сумын Тусгай хамгаалалттай газар нутаг болох Орхон, Улиастай голоос   зөвшөөрөлгүй барьсан 23  ширхэг зэвгэ загас, 40 ширхэг гутаарь загасанд улсын байцаагчийн акт, дүгнэлт үйлдэж 2.488.000 төгрөгийн нөхөн төлбөр тогтоож Хархорин сумын Сум дундын Цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

 БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БУЯНТ СУМАНД ЗЭРЛЭГ АН АМЬТАДЫН ИДЭШ ТЭЖЭЭЛИЙН НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХ 10 УДААГИЙН БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВАВ                                                                                                                                     Үйл ажиллагааны зардлыг байгалийн нөөц ашигласны нөхөн төлбөрөөс авдаг ба мөн байгаль орчны нөхөн сэргээлт, байгаль хамгаалалд зарцуулдаг байна.

ЗЭРЛЭГ АМЬТАНД ХӨӨГДӨЖ, ШАРХАДСАН БУГЫН ТӨЛИЙГ МАЛЧИН БААСАНДОРЖ ТЭЖЭЭЖ БАЙНА

Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт шархтай олдсон бугын илийг тус багийн малчин н.Баасандорж асарч байгаа бөгөөд Аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар, сумын байгаль хамгаалагч нар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, шаардлагатай өвс, тэжээлээр хангав.  Бугын илийг хавар ногоо гарах үеэр газар сонгон байгальд нь буцаан тавих юм.

 ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН "Б" ХЭСГИЙН ДАРХАН ЦААЗАТ БҮС НУТАГТ БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хар сүүлт зээр, тахь нутагладаг бүс нутаг болох Хонь усны баянбүрд, Хоолойн толгойн чиглэлд 45 боодол өвс, Тахь усны баянбүрдэд 22 боодол өвс, Хээрийн зэрлэг тахийн сүргүүдэд 8 цэгт өвс тавьж биотехникийн арга хэмжээ авч ажиллав.

 ЯНГИР ЯМАА, ХАЛИУН БУГАД ЗОРИУЛЖ 4 ЦЭГТ 1 ТОНН ӨВС, 200 КГ ХУЖИР БАЙРШУУЛАВ                                                                                                                                                                                                                                                                                    Хан хөхийн нурууны БЦГ-ын зэргэлдээ сум болох Завхан аймгийн Сонгино сумын удирдлагууд Сонгино хайрхан ууланд өвөлжиж байгаа Янгир ямаа, Халиун бугад зориулж 4 цэгт биотехникийн арга хэмжээ авч нэг тонн өвс, 200 кг хужир тавьж байршууллаа.

 ХАР СҮҮЛТ ЗЭЭР /GAZELLA SUBGUTTUROSA/-Т ЗОРИУЛАН БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Говийн Их Дархан Цаазат Газар "А" хэсгийн хамгаалалтын захиргаа Хар сүүлт зээрийн гол идээшил нутагт 10 газарт мөс хагалах, өвс тэжээл тавьж өгөх ажлыг зохион байгууллаа.

Эхний ээлжид нийт 50 боодол өвсийг тараан тавьсан бөгөөд шаардлагатай нөхцөл байдал үүсвэл дараагийн биотехникийн арга хэмжээг авахаар төлөвлөж байна.