ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ

2024.02.27 ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ

 

 

БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ХАВАРЖИЛТ ХҮНДЭРСЭН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА

УИХ гишүүн, БШУ-ны Сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан баг, бүрэлдэхүүн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд ажиллаж байна. Сумын шуурхай штаб хуралдаж малчдад туслах болон хүндрэлтэй газруудад яаралтай тусламжийг үргэлжлүүлэн хүргэх, шаардлагатай санхүүжилт болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

 ЗАСГИЙН ГАЗРЫН “ШУУРХАЙ БҮЛЭГ III”, ХӨВСГӨЛ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХАМТАРСАН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР ГАРГАВ

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн Төмөрбулаг, Шинэ Идэр, Галт, Жаргалант, Цэцэрлэг, Цагаан Уул, Бүрэнтогтох, Улаан уул сумдын зудын эрсдэлийн үнэлгээг дахин хийж, төмөр зудтай үнэлэгдсэн сумдад дэмжлэг үзүүлэх тусгай төлөвлөгөө гарган ажиллаж, нийт 650 өрхөд 50 тонн хүнсний тусламж, Улсын нөөц сангаас 250 тонн өвс, тэжээл, Аймгийн төсвийн зохицуулалтаар олгох нэмэлт санхүүжилтээр 550 сая төгрөг шийдвэрлэв.

ЗАСГИЙН ГАЗРЫН “ШУУРХАЙ БҮЛЭГ III”, БУЛГАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХАМТАРСАН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР ГАРЛАА

Монгол Улсын Засгийн газар 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын “Шуурхай бүлэг III” Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг, Могод, Сайхан, Баян-Агт сумдын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж гаргасан санал, дүгнэлтэд үндэслэн Улсын нөөц сангаас 100 тонн өвс, Аймгийн төсвийн зохицуулалтаар олгох нэмэлт санхүүжилтээр 150 сая төгрөг, Улсын онцгой комиссын нэмэлт санхүүжилтээр 150 сая төгрөг олгож,  холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Булган аймгийн онцгой комисс /Б.Ариун-Эрдэнэ/-т үүрэг болгож байна.

 МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн санаачилгаар салбарын хэмжээнд “МАЛЧДАД ТУСЛАХ АЯН” өрнүүлж, харьяа 87 газрын 3191 албан хаагчид НЭГ ӨДРИЙН ЦАЛИН болох 113,5 сая хандивлаж, хаваржилт хүнд байгаа аймаг, сумын малчдад өвс тэжээл, шатахууны дэмжлэг үзүүлж байна.

ХӨХ БААВГАЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД #ХӨХСУВД МӨСНИЙ БАЯР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Зудын нөхцөл байдлаас шалтгаалан мөсний баярыг цуцлах тухай хөндөгдөж байсан ч аялал жуулчлалын бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн саналыг үндэслэн хийхээр болсон. Орон нутгийн иргэдийн хувьд ч худалдаа эрхэлж орлоготой болох боломж. Мөн олон улсын болон дотоодын жуулчид хэдийн захиалгаа хийж, нислэгүүд тавигдаж, аялал жуулчлалынхан маань бэлтгэлээ хангасан байна. Урлаг, соёлынхон ч тоглолт хийж зудад нэрвэгдсэн малчдад тодорхой хувийг хандивлахаа илэрхийлж байна.

БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ХАВАРЖИЛТ ХҮНДЭРСЭН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА

УИХ гишүүн, БШУ-ны Сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан баг, бүрэлдэхүүн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд ажиллаж байна. Сумын шуурхай штаб хуралдаж малчдад туслах болон хүндрэлтэй газруудад яаралтай тусламжийг үргэлжлүүлэн хүргэх, шаардлагатай санхүүжилт болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 ЗУДЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Арав хоног тутам хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 2 сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-51 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.

 БОАЖЯ-НААС САР БҮР ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ “ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ” ХИЙЛЭЭ. ХУРЛААР ДАРААХ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ

- Салбарын хэмжээнд өрнүүлж буй “МАЛЧДАД ТУСЛАХ АЯН”-ны явцын мэдээлэл;

- Хаваржилтын нөхцөл байдал;

- Газар ашиглах эрх сунгах, дуусгавар болгох, солбилцол өөрчлүүлэх асуудал бүрэн цахимд шилжсэн;

- Ойн салбарын 100 жилийн ойн арга хэмжээний тухай холбогдох газрын дарга нар мэдээлэл хийв.

 ШИЛДЭГ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН МАТЕРИАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

2024 оны шилдэг, Ирвэстэй Нутгийн Байгаль Хамгаалагч хэн байх вэ,,,

Ирвэс хамгаалах сангаас Монгол орны цоохор ирвэс болон түүний идэш тэжээл бологч амьтдын хууль бус ан, худалдааг бууруулахад хувь нэмрээ оруулсан амжилттай ажилласан 19 "БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ"-ыг шалгаруулна. Шилдэг байгаль хамгаалагчдыг 4 сарын 22-ний өдөр "Эх Дэлхийн Өдөр"-өөр тодруулж Улаанбаатар хотод шагнал гардуулах ёслолыг зохион байгуулна.

БОАЖЯ “УХААЛАГ ЗАСАГ-2” ТӨСӨЛТЭЙ ДАРААХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ДИЖИТАЛ ЗАСАГ хөгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа ба уг төсөл 2024-2028 онд хэрэгжих юм. “Ухаалаг засаг-2” төсөл хэрэгжсэнээр дараах үр дүнд хүрнэ.

  • 1. Олон Улсад Монгол орны аялал жуулчлалын тухай цогц мэдээлэл авах нэгдсэн цахим портал хөгжүүлэх;
  • 2. Байгаль орчин ба “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, салбарын ил тод байдлыг дээшлүүлж, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр ажиллах юм.

 БНСУ-ЫН АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, БАГАЖ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АШИГЛАЛТЫН ТАЛААР БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТАД 21 АЙМГИЙН УЦУОШГ-ЫН 35 АЛБАН ХААГЧ СОЛОНГОС УЛСЫГ ЗОРИЛОО

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Байгаль орчны яамтын ажиллагааны хүрээнд тус улсын буцалтгүй тусламжаар нийт 8.9 сая ам.долларын төсөвт өртөгтэй “Үндэсний хэмжээнд агаарын чанарын хяналт-мониторингийн чадавхыг сайжруулах төсөл”-ийг эхлүүлж байна. Төслийн хүрээнд Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарыг SO2, NОx, CO, O3, PM10, РМ2.5 үзүүлэлтүүдээр хэмжих иж бүрэн хяналтын автомат суурин харуул шинээр суурилуулах юм.

 МОНГОЛ УЛС АЗИЙН ХОНИН ТООДОГ ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛЖ, БАТЛУУЛАХАД ТЭРГҮҮЛЭН АЖИЛЛАЛАА.

Узбекистан Улсын Самарканд хотод болсон Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцын талуудын 14-р бага хурал (CMS COP14) амжилттай үргэлжилсээр байна. Хурлын үеэр манай улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны танилцуулсан Азийн хонин тоодог хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг талууд хэлэлцэн, батлахаар шийдвэрлэж, мөн хэрэгжилтийг дэмжин ажиллахыг хонин тоодог бүхий Улсуудад уриалав.

ХАШААНДАА МОД СӨӨГ ТАРЬЖ УРГУУЛДАГ 50 АЙЛ ӨРХӨД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах, мод тарих, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх нийгмийн шинж чанартай бичил төсөл хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулж, дэмжих зорилгоор Ойн газраас “Төсөл сонгон шалгаруулах хөтөлбөр”-ийн удирдамжийг нээлттэй зарлаж байна.

 Орон нутаг

1.    ОТГОНТЭНГЭРИЙН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн санаачилгаар хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад туслах зорилгоор салбарын хэмжээнд “МАЛЧДАД ТУСЛАХ АЯН” өрнүүлж байна. Уг аянд Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны албан хаагчид нэгдэж “НЭГ ӨДРИЙН ЦАЛИН” болох 1,168,000 төгрөг хандивлав.

2.    БУЙР НУУР-МЭНЭНГИЙН ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ЗУРГИЙГ АШИГЛАН БУЙР НУУРЫН ЭЛСНИЙ НҮҮДЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХАРУУЛСАН ВИДЕО БЭЛТГЭН ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛАВ.

Буйр нуурын зүүн эргийн элсний нүүдлийн 2000-2023 оны өөрчлөлтийн зураглалыг харуулав. Нуурын зүүн эргийн элсний нүүдэл 1000 орчим метрээр нэмэгджээ.

3.    ТАРВАГАТАЙН НУРУУНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, Их-Уул сумын байгаль хамгаалагчтай хамтран Цэцүүх хэсгийн  Дунд Цэцүүхийн Халуун усны рашаан орчмын зэрлэг гахай, халиун бугын байршил газарт 10 уут хорголжин тэжээл, 8 боодол өвс, 100 кг хужир тавив. Уг газарт судалгааны зориулалтаар болон ажлын үр дүнг судлах зорилгоор хөдөлгөөн мэдрэгч автомат камер байршууллаа.

4.    ОНГИ-ТААЦ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээг 2 дугаар багийн нутагт шинээр баригдсан “Их булаг” хөв цөөрмийн ерөнхий байдал, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа. Тус хөв цөөрмийн далангийн эргэн тойрон цасаар хучигдсан, халиа тошин үүссэн, халиа нь ус авч, гаргах ган хоолойгоор гарч байсан. Энэ талаар сумын ЗДТГ-ын холбогдох хүмүүст мэдээлж ажиллав.

5.    БӨӨНЦАГААН-ОРОГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Орог нуур орчмын 11 багийн 27 овгийн 53 зүйлийн шувуудын мэдээллийг цуглуулж, зурагжуулав.

6.    УВС НУУРЫН АЙ САВЫН УТХГНХЗ

Тусгай хамгаалалттай газар нутагт ойн цэвэрлэгээний ажил эхлүүллээ.

7.    ХАР УС НУУР ОРЧМЫН УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Монгол бөхөнгийн байршил нутаг болох Шарга-Манханы байгалийн нөөц газарт биотехникийн арга хэмжээг 3 цэгт авч ажиллав.

8.    ИДЭР ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Сав газарт хамрагдах Хөвсгөл аймгийн Галт, Шинэ-Идэр сумын-17 иргэн,аж ахуйн нэгжид хаягдал усны дүгнэлт гарган ажиллав. Нийт хаягдал усны хэмжээ 6191.59м 3, төлбөр ногдуулсан дүн 277,448 төгрөг байна.

ХЯРГАС НУУР - ЗАВХАН ГОЛЫН СГЗ

Завхан аймгийн Улиастай суманд авто угаалгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 10 аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа. Үүнээс 2 авто угаалга төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон, гүний худгаас 2, зөөврийн усаар хангагддаг ба бохир усны цооногт хаягдал усыг төвлөрүүлж соруулах зарчмаар ажилладаг 3 авто угаалгын газар байна. Мөн улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг 3 авто угаалгын газар байна.

10.  СЭЛЭНГЭ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Булган аймгийн Бугат, Хангал, Хялганат тосгон, Сэлэнгэ сумд, Сэлэнгэ аймгийн Түшиг, Зүүнбүрэн сумын хэмжээнд усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд байрлах нүхэн жорлонгийн тоо болон зураглалыг гаргасан. Онцгой хамгаалалтын бүсэд 457, энгийн хамгаалалтын бүсэд 352, эрүүл ахуйн бүсэд 105-н нүхэн жорлон байна.

ОРХОНЫ ХӨНДИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

БОАЖ-ын Сайдын санаачилсан  “Малчдад туслах аян”- д нэгдэж Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хамт олон НЭГ ӨДРИЙН ЦАЛИН болох 1,142,160 төгрөг хандивлав. Мөн Хотонт, Хашаат, Хархорин сумын 10 малчин өрхөд 200 боодол өвс 1 тонн тэжээлийн будааны дэмжлэг үзүүллээ.

 ХӨВСГӨЛ НУУР-ЭГИЙН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Хөвсгөл нуурын усны нөөцийг бохирдохоос урьдчилан сэргийлэх, мөсөн замын тээврийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалтай газрын Хамгаалалтын захиргаатай хамтран албан хаагчид ээлжлэн 10 хоногийн хугацаанд Жиглэгийн ам, Мэргэний үзүүр, Ханх 13-ийн овоо гэсэн цэгүүдэд байрлаж 24 цагийн хяналтын байнгын постод гарч байна.

ХАРАА-ЕРӨӨ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-д (Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох) гэж заасны дагуу Барилга, хот байгуулалтын яамны дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна.

  БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан зэрлэг амьтдын идэш тэжээлийн хангамжийг сайжруулах, тогтвор суурьшилтай байдлыг хангах зорилгоор Толбо , Цэнгэл , Алтанцөгц , Сагсай, Улаанхус, Алтай сумын Засаг даргын тамгын газар, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос нэн ховор амьтадад байгаль хамгаалагчид болон нөхөрлөлийн гишүүдтэй хамтран биотехникийн арга хэмжээ авч ажиллав.

ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Улаанбаатар хотод арьс шир, ноос ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглалтын байдалд хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтыг нийт 36 ААНБ хийснээс үйл ажиллагаа зогссон - 19, үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа – 17 ААНБ байгаагаас ус ашиглах зөвшөөрөл авч, гэрээ байгуулсан 3, хаягдал усны дүгнэлт, хаягдал ус зайлуулах зөвшөөрөл, гэрээгүй үйл ажиллагаа явуулж байсан 14 ААНБ байна. Уг байгууллагуудын цэвэрлэх байгууламжаас гарч буй уснаас дээж авч Усны газрын Усны хяналтын төв лаборатори-т хүлээлгэн өгч ажиллалаа СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Зөвлөгөөнөөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг  зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Хувь хүний  нууцын тухай, байгаль орчны салбарт 2024 онд зохион байгуулах салбарын хяналт шалгалтын талаар, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт, анхаарах зарим зүйлсийн талаар, +ойн нөөцийн ашиглалт хамгаалалтын талаар, ойжуулалт ойн нөхөн сэргээлт, ой хамгаалал, усны нөөцийн ашиглалтын талаар,  аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчны үнэлгээ, Төрийн албан хаагчдын цалин, нэмэгдлийн тухай зэрэг мэдээллүүдээр илтгэл, мэдээлэл хийв.

 ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Улсын хэмжээнд өвөлжилтийн байдал хүндэрч байгаатай холбоотойгоор Дархан-Уул аймгийн нэр бүхий зарим газруудад Цагаан зээр шилжин байршиж байна. Цагаан зээр нүүдэллэн байршиж байгаатай холбоотойгоор аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар тухайн амьтны байршиж буй газрын төлөв байдлыг тандах, шаардлагатай тохиолдолд биотехникийн арга хэмжээ авах зорилгоор ажиглалт хийв.

 ДАРХАН ЦААЗАТ ГАЗРУУДЫН ДОРНОД ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

БОАЖ-ын сайдын санаачилсан “Малчдад туслах аян”-д нэгдэж НЭГ ӨДРИЙН ЦАЛИН болох 1050000 төгрөг хандивлав. Мөн тусгай хамгаалалттай газар нутагт хамрагддаг Хэнтий аймгийн Норовлин , Баян-Овоо сум, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Гурванзагал нийт 5 суманд 500 боодол өвс өглөө.

 УЛААН ТАЙГЫН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Сарьдагийн эгц цавчим ханан хад бүхий уулс нь тухайн цаг үеийн цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч авиралт хийхэд эрсдэлтэй байдаг учир иргэдэд аюулаас урьдчилан сэргийлж, мэдээлэл өгч ажиллав. Мөн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид 6 чиглэлд гүний хяналтаар ажиллаж хууль бус ан, ашигт малтмал, ТХГН-ийн горимын зөрчлөөс урьдчилан сэргийлж байна.

ХАН ХӨХИЙН НУРУУНЫ УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Монгол Улсын хэмжээнд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Хан Хөхийн нурууны БЦГ-ын Улаан энгэр, Алтан бургас хэсгүүдэд амьтдын амьдрах орчныг сайжруулах зорилгоор биотехникийн арга хэмжээ авав. Энэ үеэр Халиун буга, зэрлэг гахай зэрэг амьтдын ажиглалт судалгаа хийж ажиллаа.

УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Улаангом политехник коллежийн суралцагчдад "Байгальд ээлтэй залуус-Увсын гоёл" сэдвээр ойн мэргэжилтэн Б.Баярмаа, "Орчны бохирдлыг бууруулахад бидний оролцоо" сэдвээр орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн М.Чойдулам, "Байгаль орчны хууль тогтоомжийн тухай" сэдвээр байгаль орчны хяналтын Улсын байцаагч Б.Рина, "Усны чиглэлийн асуудлууд" сэдвээр ус хариуцсан мэргэжилтэн Т.Цэрэннадмид нар мэдээлэл өгч ажиллав.

22 ХӨХ СЭРХИЙН НУРУУНЫ УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Хөх Сэрхийн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаа Чигэртэйн голын ай савын БЦГ-ын Үерт, Нүцгэн Ганц модны ам хэсгүүдэд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулав. Хязгаарлалтын бүсэд байдаг хилийн застав болон Дэлүүн сумын 2 дугаар сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллав.