ЦЭВЭР АГААР - ДЭЭД ТҮВШНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ

2023.02.24 ЦЭВЭР АГААР - ДЭЭД ТҮВШНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ

Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөр

2023 оны 3 дугаар сарын 2-3, Улаанбаатар хот, Монгол Улс

Үндэслэл

Агаарын бохирдол нь хүний эрүүл мэнд, экосистемд ихээхэн нөлөөлдөг бөгөөд хүн амын дундах нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болоод байна. ДЭМБ-аас 2021 онд шинэчлэн гаргасан Агаарын чанарыг үнэлэх аргачилсан зааварт дурдсанаар гадаад болон дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй зүрх судас, амьсгалын замын өвчлөлтэй холбоотой 7 сая нас баралт жил бүр бүртгэгдэж байна. Эдгээр нас баралтын дийлэнх нь (2/3) нь Зүүн Өмнөд Ази, Номхон далайн баруун бүс нутагт бүртгэгдсэн нь эдгээр бүс нутгийн эдийн засаг, аж үйлдвэр, хот суурин газрын хурдацтай өсөлттэй холбоотой байгааг ДЭМБ-аас тогтоосон байна.

Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт, хурдацтай хотжилттой холбоотойгоор агаарын бохирдол эрс нэмэгдсээр байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын гишүүн орнууд АНДЭЗНК-ын Байгаль орчин, хөгжлийн хорооны 7 дугаар чуулганаар агаарын чанарын менежментийг сайжруулах, агаарын чанарын хяналтыг хөнгөвчлөх, нээлттэй мэдээлэл солилцох, сайн туршлага солилцох, чадавхыг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлуудыг хамарсан Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг дэмжих үүднээс Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөр нь одоо байгаа олон талт хамтын ажиллагааны санаачилга, тэдгээрийн холбогдох шинжлэх ухааны хороодыг бэхжүүлэх, ашиглах шаардлагатайг онцолсон. Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөр нь шинжлэх ухаан, техникийн үйл ажиллагаанд салбарын экспертүүдийг оролцуулсан Техникийн ажлыг хэсгээр дамжуулан үндсэн оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэхийг зөвлөсөн.

Үүнтэй холбоотойгоор, тус чуулга уулзалт нь хамтын ажиллагааны чиглэл, хэлбэрийг улам боловсронгуй болгох, дэд бүсийн санаачилгуудын хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, мэдлэг, ур чадварын суурийг бий болгох замаар Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна.

Зорилго, зорилтууд

  • Агаарын чанарын менежментийг сайжруулахад шинжлэх ухаан, бодлогод суурилсан хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор олон талт, бүс нутгийн болон үндэсний оролцогч талуудад Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулах

  • Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийн бодлого, техникийн хамтын ажиллагааны чиглэл, арга хэлбэрийг боловсронгуй болгох

  • Цэвэр агаарын талаарх улс орнуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор агаарын бохирдлын асуудлаар олон талт болон олон улсын хамтын ажиллагааны механизмуудын түншлэлийг хөгжүүлэх

  • Олон талт болон олон улсын хамтын ажиллагааны механизмын ажилд Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийн оруулах хувь нэмрийг хэлэлцэх

  • Агаарын чанарын стандарт болон мэдээ баримттай ажиллах ажлын хэсгүүдийн хэлбэрийг тодорхойлох зэрэг болно.

  •  

Зохион байгуулагч

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам

  • НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP)

  • НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)

Зүүн Хойд Азийн Цэвэр Агаарын Түншлэл (NEACAP) болон Зүүн Азийн Хүчиллэг тунадасны мониторингийн сүлжээ (EANET)-тай хамтран зохион байгуулна.

Оролцогч талууд

  • Засгийн газрын өндөр төвшний төлөөлөгчид

  • Үндэсний экспертүүд

  • Агаарын бохирдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон талт болон бүс нутгийн эрдэм шинжилгээний сүлжээний төлөөлөгчид

  • Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд болон бусад оролцогч талуудын төлөөлөл 

Хөтөлбөр

3 дугаар сарын 2 (Пүрэв гараг)

08:30-09:30

Бүртгэл, цайны завсарлага

09:30-09:50

Нээлтийн үйл ажиллагаа

  • Армида Алишабана, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга

  • Б.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

  • Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илгээлт

09:50-10:00

Зураг авхуулах

10:00-10:40

Сайд нарын түвшний дугуй ширээний уулзалт

  • Али Салажегхех, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Дэд ерөнхийлөгч, Байгаль орчны сайд

  • Нуркен Шарбиев, Бүгд Найрамдах Казахстан Улсын Экологи, геологи, байгалийн нөөцийн дэд сайд

  • Насир Ахамед, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын Байгаль орчны сайд

  • Оно Хироши, Япон Улсын Байгаль орчны дэд сайд

  • Ким Донгжин, БНСУ-ын Байгаль орчны судалгааны Үндэсний хүрээлэнгийн Ерөнхийлөгч бөгөөд Дэд сайд

  • Б.Чойжилсүрэн, Монгол Улсын Эрчим хүчний сайд

10:40-12:00

Хэлэлцүүлэг 1. Агаарын чанарын менежментийг сайжруулах нь

Агаарын чанарын менежментийг сайжруулах чиглэлээр шинжлэх ухаан, бодлогод суурилсан хамтын ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцэнэ.

Модератор: Дэчин Цэрин, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал

Тэргүүлэх панелист: Хуан Мигель Куна, Бүгд Найрамдах Филиппин Улсын Байгаль орчин, байгалийн нөөцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга


Панелист (тус бүр 5-7 минут):

  • Ху Жингнан, БНХАУ-ын Хүрээлэн буй орчны шинжлэх ухааны судалгааны академи

  • Жихюн Ли, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн менежмент хариуцсан ахлах мэргэжилтэн

  • Данг Касанова, Хөтөлбөрийн менежер, Азийн цэвэр агаар олон улсын байгууллага

  • Жулис Хюгот, Эдийн засагч, Азийн Хөгжлийн Банк  

  • Жүн-хун Вүү, Ерөнхий шинжээч, Зүүн хойд Азийн Агаарын чанар

Улс орон/байгууллагуудын төлөөлөгчид үг хэлэх:

  • Ли Пэй, БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны яамны Агаар мандлын газрын орлогч дарга

  • Хим Чандат, Камбожийн Хаант Улсын Байгаль орчны яамны Агаарын чанар, чимээ, чичиргээний удирдлагын газрын орлогч дарга

  • Худа Али Шариф, НҮБ-ын АНДЭЗНК-ын Малдив Улс дахь суурин төлөөлөгч

  • Роберт Винг, АНУ-ын Төрийн департаментын Байгаль орчны чанарын албаны дэд захирал

12:00-13:00

Өдрийн хоол

13:00-14:30

Хэлэлцүүлэг 2. Агаарын чанарын мониторинг

Агаарын чанарын хяналт, үнэлгээний асуудлыг үндэсний болон олон улсын түвшинд хэлэлцэж, техникийн хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлно.

Тэргүүлэх панелист: Донгжин Ким, БНСУ-ын Хүрээлэн буй орчны судалгааны үндэсний хүрээлэнгийн Ерөнхийлөгч

Панелист (тус бүр 5-7 минут):

  • Летициа Россано, АНДЭЗНК-ын Гамшгийн мэдээллийн менежментийг хөгжүүлэх Ази, Номхон далайн төвийн Захирал

  • Мэнг Фан, Зүүн Азийн хүчиллэг тунадасны мониторингийн сүлжээний Сүлжээний төвийн Дэд дарга

  • Ж.Батбаяр, Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга

Улс орон/байгууллагуудын төлөөлөгчид үг хэлэх:

  • Вирасит  Помсоуваун, Бүгд Найрамдах Лаос Ард Улсын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн судалгааны хүрээлэнгийн орлогч дарга

  • Томас Шмидт, АНУ-ын Төрийн департаментын Бүсийн байгаль орчин, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэндийн албаны Зүүн ба Зүүн Өмнөд Азийн төвийн захирал

14:30-15:00

Цайны завсарлага, танилцах уулзалт

15:00-17:00

Хэлэлцүүлэг 3. Сайн туршлага хуваалцах, чадавх бэхжүүлэх

Шилдэг, шинэлэг туршлагыг хуваалцах техникийн туслалцаа үзүүлэхэд тулгарч буй гол асуудлуудыг тодорхойлно.

Модератор: Карма Янгзом, Байгаль орчны ахлах мэргэжилтэн, Азийн хөгжлийн банк


Панелист (5-7 минут):

  • Берт Фабиан, Зүүн Азийн хүчиллэг тунадасны мониторингийн сүлжээний Нарийн бичгийн дарга нарын газрын Зохицуулагч

  • Квон-хо Жон, БНСУ-ын Байгаль орчны судалгааны үндэсний хүрээлэнгийн Техник, сургалтын хөтөлбөрийн ахлах зохицуулагч

  • Марк Брүүмфилд, Рикардо энерги болон хүрээлэн буй орчин төвийн Техникийн асуудал хариуцсан дарга,

  • Саяд Асим Али Сабзвари, Азийн Хөгжлийн Банкны Хүрээлэн буй орчны мэргэжилтэн

  • Дунжа Хоффманн, Төслийн захирал, Монгол Улс дахь GIZ

  • Такаши Охмура, Азийн хамтын ашгийн түншлэлийн Дарга/ Зүүн хойд Азийн цэвэр агаарын түншлэлийн Шинжлэх ухаан, бодлогын хорооны гишүүн

Улс орон/байгууллагуудын төлөөлөгчид үг хэлэх:

  • В.Д.С.С. Веливатта, Шри Ланка Улсын Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга

  • Богёнг Мун, Инчеоны Уур амьсгал, хүрээлэн буй орчны судалгааны төвийн судлаач

  • Жон Салтер, Агаарын бохирдлын олон улсын хамтын ажиллагааны форумын дарга

  • Д.Саруул, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар

  • Нужпанит Наркпитакс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн санаачилгын дэд захирал, FHI 360 Ази, Номхон далайн бүс нутгийн салбар

19:00-21:00

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хүлээн авалт

3 дугаар сарын 3 (Баасан гараг)

08:30-09:15

Уур амьсгал ба цэвэр агаарын холбоо (CCAC) болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-ийн нэгдсэн уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын төлөөх үйл ажиллагааны талаарх товч мэдээлэл – Төсөл бэлтгэх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь

09:30-11:00

Хэлэлцүүлэг 4. Агаарын чанарын мэдээлэл, стандартын хамтын ажиллагаа

Агаарын чанарын мэдээлэл, стандартын чиглэлээр хамтран ажиллах арга хэлбэр, шинжээчдийн ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэнэ.


Модератор: Мартина Отто, Уур амьсгал ба цэвэр агаар холбоо


Агаарын чанарын мэдээлэл, стандартын тухай төслийн танилцуулга-Мэттью Перкинс, АНДЭЗНК


Панелист (тус бүр 5-7 минут):

  • Али Аким, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Байгаль орчны эрүүл мэндийн Ази, Номхон далайн бүсийн төвийн Захирал

  • Сунву Ёонг, Газрын дарга, Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах нийгэмлэгүүдийн олон улсын холбоо

  • Л.Оюунжаргал, Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга

  • Д.Баярболд, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга

Улс орон/байгууллагуудын төлөөлөгчид үг хэлэх:

  • Таппэй Цуцуми, Японы Байгаль орчны яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга

11:00-12:15

Хэлэлцүүлэг 5. Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх түншлэл

Өмнөх хуралдаанаас тодорхойлсон үйл ажиллагааг харгалзан холбогдох механизм, сүлжээ хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.

Модератор: Сангмин Нам, АНДЭЗНК-ын Байгаль орчин, хөгжлийн хэлтсийн дарга


Панелист (тус бүр 5-7 минут):

  • Мд Масумур Рахман, Газрын дарга, Өмнөд Азийн хамтын ажиллагааны байгаль орчны хөтөлбөр

  • Б.Ганболд, АНДЭЗНК-ын Зүүн ба Зүүн хойд Азийн дэд бүс нутаг хариуцсан дарга

  • Лимсок Чанг, БНСУ-ын Байгаль орчны судалгааны үндэсний хүрээлэнгийн Байгаль орчны хиймэл дагуулын төвийн ахлах судлаач

  • Ш.Цэрэндулам, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга

  • Чанг-Күн Сонг, БНСУ-ын Улсан хотын Үндэсний шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн Нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах тэнхимийн Профессор

  • Патрик Буэкэр, Төлөвлөлтийн мэргэжилтэн, GIZ

Хамтын ажиллагааны талаарх нээлттэй хэлэлцүүлэг

12:15-12:30

Хэлэлцүүлэг 6. Хаалтын үйл ажиллагаа

  • Б.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

  • Дэчин Цэрэн, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал

12:30-13:30

Өдрийн хоол

14:00-18:00

Нэгдүгээр хэсэг: 

Техникийн танилцах аялал

Хоёрдугаар хэсэг:

Экспертүүдийн багийн уулзалт

Пан-Азийн агаарын бохирдлын орон зайн мэдээллийн түншлэл (PAPGAPI)