АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУД ЦАЛИНТАЙ ДАДЛАГА ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2023.08.18 АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУД ЦАЛИНТАЙ ДАДЛАГА ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Дадлагажигч гэрээгээр ажиллуулах тухай” хамтарсан тушаал гарлаа.

2023-2024 оны хичээлийн жилд дээд боловсролын сургалтын байгууллагын аялал жуулчлалын хөтөлбөрийн 2-оос 4 дүгээр дамжааны суралцагчдыг аялал жуулчлалын байгууллагад хийгдэж буй дадлагыг  2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээт ажилтнаар ажиллуулах хэлбэрээр зохион байгуулахаар тушаалд тусгав.