Video Highlights

ABOUT | AGENDA | RESOURCES | CONTACT | LIVE STREAM


 

“Цэвэр Агаар - Ази, Номхон далайн бүсийн Дээд түвшний чуулга уулзалт”

2023 оны 3 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад болно. Энэхүү дээд түвшний чуулга уулзалт нь 2026 онд манай улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлыг угтаж хийж буй ажлын нэг юм.


 

Хэмнэлттэй модул сууц

 “Агаар нэг” Хакатоны шилдэг шийдлээр шалгарсан “Хэмнэлттэй модул сууц” төслийн танилцуулгыг та бүхэнд хүргэж байна. Энэхүү шийдэл нь энгийн байшинтай харьцуулахад 2 дахин бага агаарыг бохирдуулах, эрчим хүчний хэмнэлттэй сууцны барилга юм. Мөн эрчим хүчний хэмнэлттэй ухаалаг халаалтын төхөөрөмж, системтэй гэдгээрээ онцлогтой. 


 

Нарны эрчим хүчний систем ашиглан агаарын бохирдлыг бууруулах нь 

 “Агаар нэг” Хакатоны шилдэг шийдлээр шалгарсан “Нарны эрчим хүчний систем ашиглан агаарын бохирдлыг бууруулах нь” төслийн танилцуулга. Энэхүү төслийн давуу тал нь айл өрхүүд цахилгаан хэрэглээгээ нарны эрчим хүчээр хангаж, илүүдэл цахилгаан эрчим хүчээ түгээх шугам буюу төвийн цахилгаанд нийлүүлэх боломжтой юм. 


 

Эрчим хүчний хэмнэлттэй пассив хаус

Эрчим хүчний өндөр хэмнэлттэй пассив зарчимаар барьсан барилгыг олон болгож, яндангүй, утаагүй хот болгох зорилготой төсөл юм. Үүнийг эрчим хүчний өндөр хэмнэлттэй ногоон барилга гэж ойлгож болно. 


“Green generation - агаарын бохирдлын эсрэг хүүхдийн дуу хоолойг сонсох чуулга уулзалт" 2023.02.17-нд болж, танхимаар 250, цахимаар 200 хүүхэд оролцлоо. тус чуулганыг угтаж, 8190 хүүхдээс агаарын чанартай холбоотой судалгаа авсан юм.


 

“Эрүүл аюулгүй орчинд амьдрах хүний эрх - Агаарын бохирдол, шинжлэх ухааны нотолгоо, шийдэл” эрдэм шинжилгээний хурал 2023.02.07-нд боллоо.


 

ЦЭВЭР АГААР-ДЭЭД ТҮВШНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Энэхүү чуулга уулзалтад НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисст нийт 53 гишүүн улс орнуудын Засгийн газрын өндөр түвшний төлөөлөгчид, үндэсний экспертүүд, агаарын бохирдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон талт болон бүс нутгийн эрдэм шинжилгээний  сүлжээний төлөөлөгчид, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, иргэний нийгмийн байгууллагын 200 гаруй  төлөөлөгч оролцож буй юм.


АФТЕР видео

 

Photo slide