• Нүүр
  • Шууд дамжуулалт
Шууд дамжуулалт

Чуулганы тухай | Хөтөлбөр | Холбогдох материал | Салбар хуралдаан | Холбоо барих | Шууд дамжуулалт


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй "Цэнхэр алт" усны салбарын үндэсний чуулган эхэллээ

Өөрчлөлт, сэргэлтийг хурдасгая уриан дор болж буй "Цэнхэр алт" чуулганы зорилго нь Монгол Улсын хүн ам, улс орны эдийн засгийг баталгаатай, хүрэлцээтэй усаар хангаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалахад чиглэгдсэн бодлогыг хэрэгжүүлж, байгалийн үнэт баялаг болох усны нөөцөө хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглах хандлагыг улс орон даяар хэвшүүлэхэд оршино. Чуулганаар усны салбарын тулгамдсан асуудлууд, Хөдөө аж ахуйн ус хангамжийн бодлого, практик шийдэл, Ус ба тогтвортой хөгжил, Мянганы Сорилтын Сангийн хоёр дахь Компакт гэрээ: Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, цаашид анхаарах асуудлууд болон Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хамгаалалт ба уул уурхай зэрэг сэдвүүдээр илтгэл өрнүүлэх юм


“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганы хүрээнд “Усны салбарын эрх зүйн орчин ба тулгамдсан асуудлууд“ гуравдугаар салбар хуралдаан




Салбар хуралдаан 2: “Гадаргын усны нөөц ба тулгамдсан асуудлууд” эхэллээ.

Хуралдаанд төрийн болон төрийн бус байгууллага, ус ашиглагч иргэд, аж ахуйн нэгж байгууллага, олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг 3-р сарын 24-нд зохион байгуулна. 

Өөрчлөлт сэргэлтийг хурдасгая...



 

“Газрын доорх усны нөөц ба тулгамдсан асуудлууд” сэдэвт салбар хуралдааны шууд дамжуулалт 

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганы хүрээнд “Газрын доорх усны нөөц ба тулгамдсан асуудлууд” нэгдүгээр салбар хуралдаан болж байна... Салбар хуралдаанд төрийн болон төрийн бус байгууллага, ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллага, олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид оролцож байна... 

Өөрчлөлт сэргэлтийг хурдасгая