• Нүүр
  • Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:     

  1. Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн байгаль орчин, аялал жуулчлалын бодлогыг улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн нөөц, олон улсын хамтын ажиллагааны бодлоготой уялдуулан тодорхойлж төлөвлөх, хэрэгжүүлэх энэ чиглэлд Засгийн газрын манлайллыг хангах;      
  2. Байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээрх хувийн хэвшил, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн үүсгэл санаачилга, хамтын ажиллагааг дэмжих, тэдгээрийн үйл ажиллагааг бодлогоор уялдуулан чиглүүлэх;        
  3. Яам, салбарын албан хаагч, ажиллагсад байгаль орчныг хамгаалах, цэвэр технологийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх шинжлэх ухааны ололт, олон улсын тэргүүний арга туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  4. Байгаль орчны төлөв байдал, хувьсал өөрчлөлтийн чиг хандлагыг судлан шинжлэх, байгаль орчныг хамгаалах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахтай холбогдуулан үйлдвэрлэл, үйлчилгээ, хэрэглээнд шинжлэх ухааны ололт, цэвэр ногоон технологи нэвтрүүлэхэд урамшууллын болон зохицуулалтын хөшүүрэг ашиглах.