Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөвлөх үйлчилгээ Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөвлөх үйлчилгээ

ХӨРС ХАМГААЛАХ, ЦӨЛЖИЛТӨӨС СЭРГИЙЛЭХ тухай ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

№:ENSURE-2022-T-08

1.    Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслөөс хүрээнд “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөвлөх үйлчилгээ”-ний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 2.    Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Засгийн газрын 2015 оны 59 дүгээр тогтоолоор баталсан “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал”, “Хууль тогтоомжийн үр нөлөөг үнэлэх аргачлал”, “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал”-ын дагуу “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж зөвлөмжийг боловсруулан уг зөвлөмжийн дагуу хуулийн төслийн Үзэл баримтлалын төслийг боловсруулахад оршино.  

3.    Тус тендер нь 2 багцтай. 

 

Багц 1:

Багц 2:

-       “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийн судалгаа хийх;

-       “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн Үзэл баримтлалын төсөл болон хуулийн төслийг боловсруулах;

-       Үргэлжлэх хугацаа 2 сар

-       “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэрэгжүүлэхэд гарах зардлын тооцоо хийх;

-       “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үр нөлөөний судалгааг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн гүйцэтгэх;

-       Үргэлжлэх хугацаа 2 сар

 4.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх баг нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд: 

 ·         Хуулийн этгээдийн танилцуулга, ажил гүйцэтгэх багийн танилцуулга, боловсрол, мэргэшсэн байдал, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл; 

 ·         Тухайн зарлагдсан ажилтай холбоотой хийсэн адил төстэй ажлын жагсаалт; 

 ·         Зөвлөх нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан байх. /Үүнд: улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн 14.1.2-т заасан нөхцөл байдал үүсээгүй талаарх татварын байгууллагын тодорхойлолт, хуулийн 14.1.4 болон 14.1.7-д заасан нөхцөл байдал тус тус үүсээгүй талаарх шүүхийн тодорхойлолт, хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн үр төлбөргүй талаарх харилцагч банкны тодорхойлолт, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлангийн хамт./  
5.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны  дугаар  6 сарын 28-ны өдрөөс өмнө 10:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2022 оны 6 дугаар 6 сарын 30-ний өдрийн 10 цаг 30 минутаас өмнө ирүүлнэ үү. 
 

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг-17023, Зайсангийн гудамж-9,  

Цэнгэг усны нөөц, байгаль хамгааллын төв, 311 тоот  

С.Нарангарав, Утас: 976-98281144; 976-99188681 

Тендерийн урилга