Цохио АДЪЯАСҮРЭН Цохио АДЪЯАСҮРЭН

БОАЖЯ-ны Ахмадын зөвлөлийн  Тэргүүлэгч гишүүн

Мэргэжил

  • Цаг уурч,экологч, байгаль орчны сансрын тандан судлагааны  инженер

Эрдмийн зэрэг:

  • Техникийн ухааны доктор (Ph.D)  

Шагнагдсан байдал

  • Монгол улсын  Байгаль орчны гавъяат ажилтан
  • Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны одон,ойн медалиуд, байгаль орчин, шинжлэх ухаан, боловсрол,газрын харилцааны тэргүүний ажилтан цол, тэмдэг
  • Дэлхийн байгаль орчныг  хамгаалагч тэргүүлэх зүтгэлтэн
  • АНУ-ын Байгаль орчны Агентлагийн “Озоны давхрагыг хамгаалах шилдэг ажилтан

Боловсролын талаарх мэдээлэл

  • 1975 онд Монгол улсын их сургууль,
  • Тайландын Азийн технологийн дээд сургууль,
  • Голландын Маастрихтын их сургууль,
  • Шинжлэх ухаан технолгийн их сургуульд  тус тус суралцаж байсан.

Ажлын туршлагын талаарх мэдээлэл:

  • Тэрээр 1989 оноос МУИС-ын багш, тэнхэмийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1990-оноос Байгаль орчны яаманд газар, хэлтсийн дарга,
  • 1996- 1998 онд Монгол улсын Засгийн газрын гишүүн,Байгаль орчны сайдаар томилогдон ажиллаж байхдаа Монгол улсад “ байгалийг ашиглагч нь хамгаалах, бохирдуулагч төлбөр төлөх “тогтвортой хөгжлийн  үзэл санааг төрийн бодлого болгох асуудлыг дэвшүүлсэн нь өнөө үеийн байгаль орчны бодлогын үндэс болж байна.Тэрээр салбарын 6 хууль батлуулж,14 хууль боловсруулахад оролцож ,байгаль орчны салбарын 6 конвенцэд нэгдэн орох ажлыг зохион байгуулжээ. 
  • 1989 онд АСХ-ний Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн,1990 онд МСДН-ыг үүсгэн байгуулж 2000 он хүртэл МСДН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн, 2000 -2005 онд АН-ын Үндэсний зөвлөлдөх Хорооны гишүүнээр тус тус сонгогдож байжээ. 
  • 1990 онд БНМАУ-ын Ардын Их хурлын дедутат, БНМАУ-ын Ардын Их Хурлын орлогч даргаар сонгогдон  1992 онд “ Монгол улсын шинэ Үндсэн хууль”-ийг батлахад оролцож Парламентэт төрийн тогтолцоог бүрдүүлэх,газрыг Монгол улсын иргэнд өмчлүүлэх,хүний эрх,эрх чөлөөг  баталгаажуулах асуудлыг хэлэлцэж батлуулахад идэвх санаачлага гаргаж байлаа.   
  • Ц.Адъяасүрэн нь 30 гаруй ном бичиж, 40 гаруй ном хянан тохиолдуулж , 200 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл бичиж ,гадаад дотоодын сэтгүүлд хэвлүүлсэн бөгөөд 2000 онд “ Эко Ази” Байгаль орчны дээд сургуулийг үүсгэн байгуулж ,байгаль орчны салбарын хүний нөөцийг бий болгоход хувь нэмэр оруулж 1500 гаруй ажилтаныг бэлтгэжээ. 1999 оноос НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн томилолтоор Монгол улс дахь Озоны үндэсний албаны захирлаар ажиллаж байна.