БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ  "БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ II" №2016 67 054, 2018 68 272 272 ТӨСЛИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИД ТӨСЛИЙН  ЗОХИЦУУЛАГЧ, ХУУЛИЙН АЖИЛТАН, ЖОЛООЧ ШАЛГАРУУЛЖ АВНА БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ "БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ II" №2016 67 054, 2018 68 272 272 ТӨСЛИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИД ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ, ХУУЛИЙН АЖИЛТАН, ЖОЛООЧ ШАЛГАРУУЛЖ АВНА

 

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ "БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ II" №2016 67 054, 2018 68 272 ТӨСЛИЙН  ЗОХИЦУУЛАГЧ ШАЛГАРУУЛЖ АВНА

 

Огноо: 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сэргээн босголт зээлийн банк (KfW)-аар дамжуулан "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II" төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү төсөл нь Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) менежментийг сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүсийн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

Тус төслийн Зохицуулагч сонгон шалгаруулж авна.

Ерөнхий шаардлага:

Монгол Улсын хууль болон олон улсын гэрээ конвенци, ХБНГУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Тусгай гэрээний дагуу төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана.

А. Ажлын цар хүрээ

(i)         Төслийн үйл ажиллагааг төлөвлөх, цаг хугацаанд нь хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилт, худалдан авалтын төлөвлөгөөг төсөвтэй нь тооцон боловсруулах, батлуулах, үйл ажиллагааг зохицуулах, хэрэгжилтийг ханган ажиллах,

(ii)        Төслийн санхүүгийн үйл ажиллагааны тайланд жилийн болон эцсийн аудит хийх ажлыг зохион байгуулах,

(iii)       ТХН-ийн ажилтнууд, тэдгээрийн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах, удирдан чиглүүлэх, төслийн үйл ажиллагааг зохицуулах, хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох,

(iv)       Хэлэлцэгдсэн төслүүдийг хэрэгжүүлэх, хянах,

(v)        Бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний сонгон шалгаруулалтыг хэрэгжүүлэх, баримтжуулах, гэрээ байгуулах,

(vi)       Татан төвлөрүүлэлтийн сан болон нягтлан бодох бүртгэл, санхүүгийн менежментийг удирдан зохион байгуулах,

(vii)      Төсвийн батлагдсан төлөвлөгөөнд үндэслэн, төслийн санхүүжилтийг хуваарилах, зарцуулалтад хяналт тавих, төлөвлөсөн хуваарийн дагуу санхүүгийн тайланг хандивлагчид цаг тухайд нь хүргүүлэх,

(viii)     Төслийн зорилго, хүлээгдэж буй үр дүн, төслийн өртөг болон санхүүгийн урьдчилсан мэдээг багтаасан үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг боловсруулах,

(ix)       Тайлангуудыг боловсруулах (эхний тайлан, хагас жилийн тайлан, эцсийн тайлан).

Б. Ур чадвар болон туршлагад тавигдах шаардлага

Ажилд горилогч нь дор дурьдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:

·     Банк санхүү, төрийн удирдлагын менежмент эсвэл байгаль орчины чиглэлээр мэргэшсэн байх,

·     Зохицуулагч нь олон улсын төсөл хөтөлбөрт 8-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх,

·     Монгол Улсын Засгийн газрын хууль тогтоомж болон бусад олон улсын санхүүгийн байгууллагын бодлого, удирдамж, журмын талаархи ойлголт, мэдлэгтэй байх,

·     Монгол, англи хэлний аман болон бичгийн сайн мэдлэгтэй байх,

·     Асуудал дэвшүүлэх, бичиг баримт боловсруулах, илтгэх, удирдан зохион байгуулах ур чадвартай байх;

·     Харилцааны болон компьютерийн өндөр чадвартай байх.

В. Сонирхсон нэр дэвшигчид дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

·        Шалгаруулалтанд оролцохыг хүссэн захидал;

·        CV (англи хэл дээр) болон төрийн албан хаагчийн анкет (монгол хэл дээр);

·        Диплом, гэрчилгээний хуулбар (нотариатаар батлуулсан);

·        Англи хэлний мэдлэгийг баталсан шалгалтын гэрчилгээ;

·     Өмнө нь гүйцэтгэж байсан ижил төрлийн ажлын талаар 2-оос доошгүй албан ёсны тодорхойлолт. Үүнд: мэргэжлийн түвшин, ажил үүргийн гүйцэтгэлийн чанар, зан авир, хүмүүжлийн талаар тодорхой тусгасан байх шаардлагатай болно.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд шаардлагатай холбогдох материалуудыг бүрдүүлж, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II” төслийн албан өрөөнд (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Б.Шаравын гудамж 6, “Хан-Уул” цамхаг, 12 давхар 1201 тоот) 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 12.30 цагаас өмнө хүргүүлнэ үү.

Дээрх ажлын байрны тодорхойлолт, тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар тодруулга шаардлагатай бол Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 70140188 дугаартай утсаар холбогдоно уу.

Анхаарах зүйлс:

·        Бүрэн бус материалыг шалгаруулалтад оруулахгүй.

·        Ирүүлсэн материалыг эргүүлэн олгохгүй.

·        Зөвхөн хураангуй жагсаалтад орсон нэр дэвшигчидтэй холбоо барьж, (i) сонгон шалгаруулах ажлын хэсэгтэй ярилцлага хийх, (ii) ярилцлагын үеэр ажлын туршлага, диплом, гэрчилгээний эх хувийг авчрах шаардлагатай.

 

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ "БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ II" №2016 67 054, 2018 68 272 ТӨСЛИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИД ХУУЛИЙН АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

 

Огноо: 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сэргээн босголт зээлийн банк (KfW)-аар дамжуулан "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II" төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү төсөл нь Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) менежментийг сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүсийн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

Тус төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Хуулийн ажилтан сонгон шалгаруулж авна.

Ерөнхий шаардлага:

Монгол Улсын хууль болон олон улсын гэрээ конвенци, ХБНГУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Тусгай гэрээний дагуу төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана.

А. Ажлын цар хүрээ

(i)         Монгол Улсын хууль болон олон улсын гэрээ хууль, конвенци ХБНГУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу  төслийн үндсэн бичиг баримт, логик хүрээнд үндэслэн төслийн бүхий л үйл ажиллагааг хууль журамд нийцүүлэн шийдвэрлүүлэх;

(ii)        Төслийн хүрээнд байгуулагдаж буй ажлуудын гэрээ, төслийн дотоод үйл ажиллагаатай холбоотой гэрээ, төсөл хэрэгжүүлэгч нэгжийн ажилтан нарын хөлсөөр ажиллах гэрээг байгуулах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх;

(iii)       Төслийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам болон холбогдох байгууллагатай холбоотой баримт бичиг, хууль эрх зүйн зохицуулалт шаардсан албан бичгүүдийг боловсруулах, хянах, албажуулах, батлуулах;

(iv)       Шүүх болон бусад хууль хяналтын байгууллагад төслийн эрх ашгийг хамгаалах, төслийг төлөөлөн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдээр оролцох;

(v)        Төслийн ерөнхий менежмент, бусад үйл ажиллагааг тасралтгүй явуулах, өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх;

(vi)       Хамтран ажиллах байгууллага, харилцагчидтай харилцах, албан баримт бичгийн баталгаажуулалтад дэмжлэг үзүүлэх; 

(vii)      Бусад холбогдох ажилд туслах.

Б. Ур чадвар болон туршлагад тавигдах шаардлага

Ажилд горилогч нь дор дурьдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Хуульч, эрх зүйч мэргэжлээр магистрын зэрэгтэй байх;
  • Монгол Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй Олон улсын төсөл хөтөлбөрт 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажилласан туршлагатай байх;
  • Монгол хэлний аман болон бичгийн өндөр, англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Компьютерын сайн чадвартай, интернэт болон дотоод сүлжээ, компьютер технологийн чадвар эзэмшсэн байх, MS Office (Word, Excel, Publisher гэх мэт);
  • А3-ын гэрчилгээтэй бол давуу тал;
  • Ажлаа төлөвлөж, зохион байгуулах, өндөр бүтээмжтэй ажиллах чадвар;
  • Хэл яриа, бичиг баримт боловсруулах чадвар (гар бичмэл, нэр томьёо, товчлол тэмдэглэгээг ойлгож тайлах, бичиж боловсруулах, албан бичгийг архивлах, бусдыг сонсдог, харилцааны соёлтойгоор хамтран ажиллах чадвар бүхий г.м);
  • Багаар болон хөдөө орон нутагт ажиллах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.

В. Сонирхсон нэр дэвшигчид дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

·        Шалгаруулалтанд оролцохыг хүссэн захидал;

·        CV (англи хэл дээр) болон төрийн албан хаагчийн анкет (монгол хэл дээр);

·        Диплом, гэрчилгээний хуулбар (нотариатаар батлуулсан);

·        Англи хэлний мэдлэгийг баталсан шалгалтын гэрчилгээ;

·      Өмнө нь гүйцэтгэж байсан ижил төрлийн ажлын талаар 2-оос доошгүй албан ёсны тодорхойлолт. Үүнд: мэргэжлийн түвшин, ажил үүргийн гүйцэтгэлийн чанар, зан авир, хүмүүжлийн талаар тодорхой тусгасан байх шаардлагатай болно.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд шаардлагатай холбогдох материалуудыг бүрдүүлж, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II” төслийн албан өрөөнд (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Б.Шаравын гудамж 6, “Хан-Уул” цамхаг, 12 давхар 1201 тоот) 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 12.30 цагаас өмнө хүргүүлнэ үү.

Дээрх ажлын байрны тодорхойлолт, тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар тодруулга шаардлагатай бол Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 70140188 дугаартай утсаар холбогдоно уу.

Анхаарах зүйлс:

·        Бүрэн бус материалыг шалгаруулалтад оруулахгүй.

·        Ирүүлсэн материалыг эргүүлэн олгохгүй.

·     Зөвхөн хураангуй жагсаалтад орсон нэр дэвшигчидтэй холбоо барьж, (i) сонгон шалгаруулах ажлын хэсэгтэй ярилцлага хийх, (ii) ярилцлагын үеэр ажлын туршлага, диплом, гэрчилгээний эх хувийг авчрах шаардлагатай.

 

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ "БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ II" №2016 67 054, 2018 68 272 ТӨСЛИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИД ЖОЛООЧ ШАЛГАРУУЛЖ АВНА

 

Огноо: 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сэргээн босголт зээлийн банк (KfW)-аар дамжуулан "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II" төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү төсөл нь Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) менежментийг сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүсийн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

Тус төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Жолооч сонгон шалгаруулж авна.

Ерөнхий шаардлага:

Албаны машины бүрэн бүтэн байдлыг хангана, өдөр тутам машин жолоодоно, орон нутагт албан томилолтоор ажиллана (Амралтын өдрүүд, оройн цагаар ажиллах тохиолдол гарна)

А. Ажлын цар хүрээ

(i)         Машин жолоодохдоо тээврийн хэрэгслийн болон зорчигсдын аюулгүй байдлыг ханган, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах;

(ii)        Албан томилолттой холбоотой бүхий л бэлтгэл ажилд оролцох, томилолтын өмнө болон дараа техникт шалгалт хийж байх;

(iii)       Шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэлд жижиг засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэх, тээврийн хэрэгслийн засвар, цэвэрлэгээ, арчлалтын хугацааг төлөвлөн хэрэгжүүлж, тайлагнах;

(iv)       Шатахууныг цаг тухайд нь цэнэглэх, албан томилолтын болон бусад холбогдох бүртгэлийг хөтлөх;

(v)        Төслийн бичиг баримтыг хүргэх, авах,  олшруулах, архивлах, төслийн эд хөрөнгийн тооллогод оролцох, сургалт, семинар, бусад арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, оффисын жижиг хэмжээний засварын ажлыг хариуцах;

(vi)       Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлэх.

Б. Ур чадвар болон туршлагад тавигдах шаардлага

Ажилд горилогч нь дор дурьдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:

·        Хүчин төгөлдөр жолооны үнэмлэх болон бусад шаардагдах зөвшөөрлүүдтэй байх;

  • Ижил төстэй байгууллага, олон улсын санхүүжилттэй төсөл хөтөлбөрт жолоочоор ажиллаж байсан 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байх;
  • Автомашины үзлэг оношилгоо, засварын чадвартай (Компьютер, IT-ын мэдлэгтэй бол давуу тал болно)
  • Ярианы англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
  • Архи, согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэдэггүй байх, хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байх;
  • Олон хоног томилолтоор ажиллах, илүү цагаар ажиллах, ачаалал даах, багаар ажиллах чадвартай байх;

·        Бие махбодын болон сэтгэхүйн хувьд эрүүл байх;

·        Цаг барих, зохицуулах ур чадвар, сахилга бат өндөртэй, харилцааны соёлтой, ёс зүйтэй байх.

В. Сонирхсон нэр дэвшигчид дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

  • Тухайн албан тушаалд өргөдөл гаргаж буй шалтгаан болон ажил горилогчийн туршлага, ур чадвар нь ажлын байрны шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангаж буйг тайлбарласан захидал (1 хуудаснаас илүүгүй);

·        Төрийн албан хаагчийн анкет;

·        Замын цагдаагийн газрын тодорхойлолт;

·        Өмнөх ажил олгогчийн тодорхойлолт (гаргасан хүний утас, имэйл хаяг);

·        Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;

·        Диплом, сертификат болон холбогдох бичиг баримтын хуулбарууд.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд шаардлагатай холбогдох материалуудыг бүрдүүлж, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II” төслийн албан өрөөнд (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Б.Шаравын гудамж 6, “Хан-Уул” цамхаг, 12 давхар 1201 тоот) 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 12.30 цагаас өмнө хүргүүлнэ үү.

Дээрх ажлын байрны тодорхойлолт, тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар тодруулга шаардлагатай бол Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 70140188 дугаартай утсаар холбогдоно уу.

Анхаарах зүйлс:

·        Бүрэн бус материалыг шалгаруулалтад оруулахгүй.

·        Ирүүлсэн материалыг эргүүлэн олгохгүй.

·        Зөвхөн хураангуй жагсаалтад орсон нэр дэвшигчидтэй холбоо барьж, (i) сонгон шалгаруулах ажлын хэсэгтэй ярилцлага хийх, (ii) ярилцлагын үеэр ажлын туршлага, диплом, гэрчилгээний эх хувийг авчрах шаардлагатай.

 

Сул орон тооны зар