Download
Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулах “Сонгон шалгаруулалтад оролцогчид болон ирүүлэх төсөлд тавигдах нийтлэг шаардлага, төсөл сонгон шалгаруулалтын журам”-ын төсөлд санал авч байна. Холбогдох мэргэжилтэн, Э.Түвшинбаяр И-мэйл хаяг, tuvshinbayar@met.gov.mn, Утас: 51-267283. None 2024-03-25 Download
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/618 дугаар тушаалаар баталсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын шинэчлэн боловсруулсан төсөлд санал авч байна. Холбогдох мэргэжилтэн, П.Шинэцэцэг И-мэйл хаяг, shinetsetsegpurev2016@gmail.com, Утас: 51-266426. Эрхзүйн акт төсөл 2024-03-19 Download
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-04 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журам”-ыг шинэчлэн боловсруулан журмын төсөлд санал авч байна. Та бүхэн журмын төсөл өгөх саналаа Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Солонгод ирүүлнэ үү. Холбогдох утас: 51-266426, И-мэйл хаяг: solongo@met.gov.mn Эрхзүйн акт төсөл 2024-03-18 Download
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд санал авч байна. Та бүхэн саналаа Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн шинжээч Ө.Мөнхбаярт ирүүлнэ үү. Холбогдох утас: 51-263532, И-мэйл хаяг: munkhbayar@met.gov.mn Эрхзүйн акт төсөл 2024-02-07 Download
• Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын тушаалаар Монгол улсад 2024 онд Хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээг 1 дүгээр, Газар тариалангийн зориулалтаар ашиглаж болох химийн бордооны жагсаалт, хэрэглэх хэмжээг 2 дугаар, Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох пестицидийн хэрэглэх хэмжээг 3 дугаар, Ахуйн хортон, шавьж мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох бодисын жагсаалт, хэрэглэх хэмжээг 4 дүгээр хавсралтаар тус тус батлах тул жагсаалтын төсөлд санал авч байна. Эрхзүйн акт төсөл 2024-01-03 Download
БОАЖ-ын сайдын Экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай 2022 оны А/603 дугаар тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тушаалын төсөлд oyungerel@met.gov.mn хаягаар саналаа ирүүлнэ үү. Эрхзүйн акт төсөл 2023-11-15 Download
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар батлагддаг “Химийн хорт болон аюултай бодис хадгалах, ашиглах, устгах журам”-ыг шинэчлэн боловсруулж байгаа тул уг журмын төсөлд санал авч байна. ЖИЧ: Холбоотой саналаа БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого, зохицууулалтын газарт болон tsbatjargal@met.gov.mn, tsbatjargal@yahoo.com хаягаар ирүүлнэ үү. Холбоо барих утас: 51-266426 Эрхзүйн акт төсөл 2023-10-24 Download
Генетик нөөцийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т “Генийн сангийн хадгалалтын стандартыг төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулна.” гэж заасны дагуу энэхүү стандартын төслийг боловсрууллаа. Тус стандартыг батлуулснаар амьтан, ургамал, бичил биетнээс гаралтай амьд бие, эрхтэн, эд, эс, өсгөвөр, удамшлын материалын биет болон тоон өгөгдлийн сан хөмрөгийг хадгалахад тавих ерөнхий шаардлагыг тодорхойлох боломж бүрдэх юм. Та бүхэн стандартын төсөлтэй танилцан тус яамны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн П.Сайнбилэгтэй /sainbileg@met.gov.mn, 51-264447/ утсаар холбогдон саналаа өгнө үү. Эрхзүйн акт төсөл 2023-10-18 Download
Аялал жуулчлалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.12 дахь хэсэгт заасан “Тусгай сонирхлын аялал жуулчлалын үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг батлах” гэж заасны дагуу журмын төсөлд санал авч байна. Та бүхэн саналаа АЖБЗГ-ийн n.bolormaa@met.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. (утас: 51-267010) Эрхзүйн акт төсөл 2023-10-06 Download
Аялал жуулчлалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасан “Жуулчны хөтөч-тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон мэргэжлийн ур чадварын зэрэглэл тогтоох журам”-ыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлана гэж заасны дагуу журмын төсөлд санал авч байна. Та бүхэн саналаа АЖБЗГ-ийн n.bolormaa@met.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. (утас: 51-267010) Эрхзүйн акт төсөл 2023-10-06 Download
Type