Articles
  • “МОНГОЛЫН НОГООН ХӨГЖЛИЙН ЭРГЭЛТИЙН САН” БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

    “МОНГОЛЫН НОГООН ХӨГЖЛИЙН ЭРГЭЛТИЙН САН” БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
    “МОНГОЛЫН НОГООН ХӨГЖЛИЙН ЭРГЭЛТИЙН САН” БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
     
    Тойрог эдийн засгийг хөгжүүлж, хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг дэмжих “Монголын ногоон хөгжлийн эргэлтийн сан”-г бий болгох нь уулзалт, хэлэлцүүлгийг “Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R дадал буюу 3R4UB” төслийн хүрээнд зохион байгуулж байна.
     
    Уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд М.Ганбаатар, Нийслэлийн Ерөнхий менежер М.Баяраа, БНИУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Лаура Ботта болон албаны бусад хүмүүс оролцлоо.
     
    Монгол улсын тойрог эдийн засгийг дэмжих "Ногоон хөгжлийн эргэлтийн сан" бий болгох боломжид дүн шинжилгээ хийх урьдчилсан судалгааны ажлын явцын тайлангийн хүрээнд “Хог хаягдлын менежмент”-ийн салбарын тогтвортой хөгжлийн санхүүгийн шийдэл тодорхойлох ажлын хэсгийг байгуулах зорилгоор холбогдох хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
     
     Уулзалтын үндсэн илтгэлийг Европын холбооны санхүүжилттэй “Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R4UB төсөл”, Монгол Улсын байгаль орчны тогтвортой байдлыг хангах, тойрог эдийн засгийг дэмжих “ Ногоон хөгжлийн эргэлтийн сан” байгуулах боломжийн урьдчилсан судалгаа сэдвийн хүрээнд төслийн санхүүгийн олон улсын ахлах зөвлөх, Док.Роберто Ридолфи танилцуулав.
     
    БОАЖЯ: Байгаль орчны тогтвортой байдлыг хангахад баримталж буй төрийн бодлого ба дэмжлэг сэдвээр;
     
    Сангийн яам: Засгийн газрын санхүүгийн тогтвортой байдал сэдвээр;
     
    Европын Холбооны төлөөлөгчийн газар: ЕХ-ны Глобал Гэйтвей цогц хөтөлбөр Монгол улс дах тойрог эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бололцоо сэдвийн хүрээнд;
     
    Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба: Нийслэл Улаанбаатар хотын хог хаягдлын тогтвортой менежментийг хангах ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын явц, ирээдүйд үүсэх санхүүгийн хэрэгцээ ба Европын туршлагыг нэвтрүүлэх
    боломж сэдвээр;
     
    Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо: Монгол улсад Ногоон хөгжлийн эргэлтийн сан байгуулсан туршлага ба жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үүсэж буй тогтвортой санхүүжилтийн хэрэгцээ, шаардлага сэдвээр;
     
    Монголын Хог Хаягдал Дахин Боловсруулагчдын Холбоо: Хог хаягдлын
    менежментийн салбарын хэтийн хөгжил ба Итали улсын сайн туршлагыг хэрэгжүүлэх боломж сэдвээр;
     
    Монголын Банкны Холбоо: Монгол улсын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд арилжааны банкны оруулж буй хувь нэмэр ба оролцоо сэдвийн хүрээнд;
     
    Олон улсын бусад донор байгууллага: донор байгууллагуудын зүгээс ногоон хөгжлийн эргэлтийн сангийн үйл ажиллагаанд бодитоор дэмжлэг үзүүлэх боломж ба өмнөх туршлага сэдвийн хүрээнд тус тус илтгэл танилцуулан хэлэлцэх юм .