Мэдээ мэдээлэл
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

 

              2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, "Монголын Жорлонгийн Ууган Холбоо" ТББ ерөнхийлөгч Д.Баасандорж нар хамтын ажиллагааны хүрээнд харилцан тохиролцож байгаль орчны салбарт, иргэний нийгмийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоотой иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хөрсний бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хөрс хамгаалах, гэр хороолол болон аялал жуулчлалын бүс, автозамын дагуух үйлчилгээний цогцолбор, нийтийн ариун цэврийн байгууламжийн тоог нэмэгдүүлэх, хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, байгальд ээлтэй, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн технологийн оновчтой шийдлийг түгээн дэлгэрүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүс нутгийн онцлогт тохирсон дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилгоор “ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-ийг байгуулав.

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудал болох ус, хөрсний бохирдлыг бууруулах, монгол орны байгаль цаг уурт тохирсон жорлонгийн технологи, инноваци нэвтрүүлэх, холбогдох стандартын шинэчлэл, хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, харилцан мэдээлэл солилцох сургалт хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулах, төсөл хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэх зорилтуудын хүрээнд:

  • “Гэр хорооллын сэргэлт”, “Хөдөөгийн сэргэлт”, Монголд зочлох жилийн хүрээнд аялал жуулчлалын бүс нутаг дахь авто зам дагуух үйлчилгээний цогцолборуудыг хөгжүүлэх хүрээнд ариун цэврийн байгууламжийг сайжруулахтай холбогдох санаачилгуудыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох;
  • Хөрс хамгаалах өдрийг угтан хөрсний бохирдлоос сэргийлэх чиглэлээр олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах;
  • Бохир ус цэвэршүүлэх технологи ба нүхэн болон нийтийн жорлонгийн байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө, зөвлөмж өгч, мэргэжлийн удирдлагаар хангах;
  • Нүхэн  жорлонгийн шинэчлэлд зориулсан электрон сонин гаргаж нийтийн хүртээл болгоход хамтран ажиллана;
  • Гадаад, дотоодын төсөл хөтөлбөрт хамрагдах, оролцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  • Сургалт, семинар, хэлэлцүүлэг, үзэсгэлэн зохион байгуулах;
  • Байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй, ногоон технологи нэвтрүүлэгч аж ахуйн нэгжүүдийг урамшуулах, “ногоон шошго олгох”, экологи эдийн засгийн таатай орчин бүрдүүлэхэд хамтран ажиллах;
  • Иргэдийн ухамсарт нөлөөлөх видео, контентийг бэлтгэж олон нийтийн цахим сувгаар идэвхитэй сурталчлах, мэдээллээр хангах, мэдээллийн санг бүрдүүлэх, хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах.