
"Байгальд ээлтэй хэрэглээг ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ сонгоё" уриан дор цахилгаан авто машиныг олон нийтэд танилцуулах "НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ"-ийг импортлогч арван аж ахуйн нэгж, ногоон зээлийг олгож буй гурван банк, дэмжигч байгууллагуудтай хамтран 5 дугаар сарын 27-ны бямба гарагт 12:00 - 20:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Энэ өдөр цахилгаан автомашины бүх талын мэдээллийг авахаас гадна, 100 гаруй загвараас унаж үзэх, уян хатан зээлийн сонголт, байгальд эерэг нөлөөллийн тухай танилцуулах болно.