Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд
Мягмаржав овогтой Ганбаатар нь 1975 онд төрсөн.
Боловсрол:
1982-1992 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 33-р дунд сургууль
1992-1996 онд Монгол бизнес дээд сургуулийн бакалавр
1996-1998 онд Батлан хамгаалахын их сургуулийн магистр
2007-2008 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр тус тус төгссөн.
2001-2004 онд “Монгол Шуудан” ХК-ийн хэлтсийн дарга
2004-2008 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга
2008-2012 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн төслийн нэгжийн ерөнхий менежер
2012-2016 онд Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга
2018-2022 онд “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2023 оны 1 дүгээр сараас хойш Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар ажиллаж байна.